



Хамтдаа гоё маркетинг хийх үү?
HELLO THERE!
Сайн уу, намайг Одмаа гэдэг, танилцахад таатай байна.
Би ухаан орсон цагаасаа л харандаа цаастай найзалж, төсөөлөл бүрээ зургаар илэрхийлэх дуртай хүүхэд байсан. Гэхдээ энэ сонирхол маань намайг уран зургийн салбар луу биш харин түүнээс дутахааргүй өнгө будгаар дүүрэн, бүтээлч салбар болох маркетинг руу хөтөлсөн. Төсөөлөл хийгээд стратегич сэтгэлгээг хослуулан олон хүмүүст нөлөөлөх, бодит үр дүн авчрах боломжтой байдаг нь намайг энэ динамик салбарт өөрийн эрхгүй дурлуулж чадсан гэж боддог. Миний 15 жилийн аялал олон ялалт, бас "өө юу хийчих вэ" гэсэн мөчүүдээр дүүрэн хэдий ч, тухай бүр нь мэргэжлийн хувьд илүү сайжрах шалтгаан, сургамж болсоор ирсэн билээ.
Би кофегүйгээр нэг өдрийг ч өнгөрөөж чаддаггүй, Wikipedia орвол хэдэн цагаар ч хамаагүй ухаад суучих магадлалтай, Netflix-ийн уран зөгнөлт кинонуудыг алгасалгүй үздэг, өдрийн маань хамгийн сайхан мөч хүүтэйгээ тоглох байдаг тийм нэг хүн.
Гэхдээ миний хамгийн их шунаж хийдэг зүйл бол шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэх, сурсан зүйлсээ бусадтай хуваалцах. Тийм ч учраас удаан хугацаанд хүсэж мөрөөдөн хийсэн Marketskills платформыг танд хүргэж байна. Хамтдаа маркетингийн ертөнцөөр аялахад бэлэн үү?
Хийж бүтээж буй зүйлсээрээ нийгэм болон хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлтийг авчирдаг, хэрэглэгч, хамтрагч, өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй ханддаг, ёс суртахуунтай бизнесүүдтэй л хамтран ажиллана.
Ёс суртахуунтай байх
Надад итгэн сонголт хийсэн хүн бүрийн итгэлийг алдахгүйн төлөө мэдлэг, туршлагаа тасралтгүй сайжруулж, бусдын санал, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, тасралтгүй суралцана.
Үргэлж суралцах
Бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа хүнээс л өөрийгөө золиослох хэмжээний их хүч чадал гардаг гэдэг. Тийм ч учраас хийж буй ажилдаа үргэлж хариуцлагатай байхыг эрмэлзэнэ.





