top of page

Heya, Одмаа байна

Хийж байгаа зүйлдээ яриангүй сайн боловч, түүнийгээ хэрэглэгчиддээ оновчтой байдлаар хүргэж чаддаггүй бизнесүүдэд туслах нь миний зорилго.

Миний дэмжлэг танд хэрэгтэй байна уу?

about me_edited.png
about me 2_edited.png

Танилцах уу?

Marketer by trade. Small business owner by accident. Perpetually curious by nature.

Би ухаан орсон цагаасаа л харандаа цаастай найзалж, төсөөлөл бүрээ зургаар илэрхийлэх дуртай хүүхэд байсан. Гэхдээ энэ сонирхол маань намайг уран зургийн салбар луу биш харин түүнээс дутахааргүй өнгө будгаар дүүрэн, бүтээлч салбар болох маркетинг руу хөтөлсөн.

Төсөөлөл хийгээд стратегич сэтгэлгээг хослуулан олон хүмүүст нөлөөлөх, бодит үр дүн авчрах боломжтой байдаг нь намайг энэ динамик салбарт өөрийн эрхгүй дурлуулж чадсан гэж боддог. Миний 16 жилийн аялал олон ялалт, бас "өө юу хийчих вэ" гэсэн мөчүүдээр дүүрэн хэдий ч, тухай бүр нь мэргэжлийн хувьд илүү сайжрах шалтгаан, сургамж болсоор ирсэн билээ.

Би кофегүйгээр нэг өдрийг ч өнгөрөөж чаддаггүй, Wikipedia орвол хэдэн цагаар ч хамаагүй ухаад суучих магадлалтай, Netflix-ийн уран зөгнөлт кинонуудыг алгасалгүй үздэг, өдрийн маань хамгийн сайхан мөч хүүтэйгээ тоглох байдаг тийм нэг хүн.

Гэхдээ миний хамгийн их шунаж хийдэг зүйл бол шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэх, сурсан зүйлсээ бусадтай хуваалцах. Тийм ч учраас удаан хугацаанд хүсэж мөрөөдөн хийсэн Marketskills платформыг танд хүргэж байна.

 

Хамтдаа маркетингийн ертөнцөөр аялахад бэлэн үү?

  • Behance
  • Instagram
  • LinkedIn
dmi.png
columbia.png
ufe.png
itc-logo-gray_edited.png
weide-logo-gray.png

Миний зарчим

Үргэлж суралцах

Надад итгэн сонголт хийсэн хүн бүрийн итгэлийг алдахгүйн төлөө мэдлэг, туршлагаа тасралтгүй сайжруулж, бусдын санал, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, тасралтгүй суралцана.

Миний зарчим

Хариуцлагатай байх

Бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа хүнээс л өөрийгөө золиослох хэмжээний их хүч чадал гардаг гэдэг. Тийм ч учраас хийж буй ажилдаа үргэлж хариуцлагатай байхыг эрхэмлэнэ. 

Миий зарчим

Ёс суртахуунтай байх

Би хэрэглэгч, хамтрагч, өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй ханддаг, ёс суртахуунтай байгууллагуудтай л хамтран ажилладаг. Сайн маркетингийг сөрөг зүйлд зүйлд ашиглавал, зүгээр л илүү гоё савлагаатай хор л болдог гэж боддог.

Tea And Open Book
subscribe.png

Join Us

7 хоног тутам шинэ санаа, маркетингийн сонин хачин, зүгээр л сонирхолтой мэдээлэл авмаар байвал имэйлээ үлдээгээрэй ;)

bottom of page