Хэрэв
✦ Таны маркетингийн үйл ажиллагаа бодит бизнесийн өсөлт авчрахгүй байгаа бол
✦ Маркетингийн багтай боловч, тэднийг удирдан чиглүүлэх нэгдсэн стратеги байхгүй бол
✦ Таны брэнд бизнесийг тань илтгэхээ больсон бол
✦ Маркетингд хөрөнгө оруулалт хийж байгаа ч, үр дүнтэй байгаа эсэхийг нь мэдэхгүй байгаа бол
✦ Туршлагатай экспертийн мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байгаа бол
та зөв газраа байна.
What I Do
Зөвлөх үйлчилгээ
Таны бизнесд тохирсон бүтээлч шийдлийг боловсруулж, бизнесийг тань дижитал орчинд илүү үр дүнтэй хүргэхэд туслах үйлчилгээнүүд

Брэндийн стратеги болон Ребрэндинг
“Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэдэгтэй адил —
брэнд бол танай бизнесийн талаарх анхны сэтгэгдлийг бүрдүүлдэг хамгийн чухал элемент. Гэвч бодит байдал дээр ихэнх бизнесүүд энэ тал дээр хангалттай анхаарал тавьж, хөрөнгө оруулалт хийдэггүй нь том алдаа болдог.
Олон хүн брэндийг зөвхөн лого, гял цал сав баглаа боодол, эсвэл анхаарал татсан слоганаар төсөөлдөг. Гэхдээ үнэндээ брэнд бол үүнээс хамаагүй өргөн ойлголт.
Энэ нь таны бизнесийн философи, байр суурь, хүргэж буй мессеж, контент, бүтээгдэхүүн, үйлчилгээний суурийг бүрдүүлж, урт хугацаанд танигдаж, хоногших үндэс болдог.
Хэрэв танай бизнес тодорхой брэндийн стратегигүй,
эсвэл одоогийн брэнд тань бизнесээ бүрэн илэрхийлж чадахгүй байгаа бол дараах үйлчилгээг санал болгож байна:
✦ Брэнд аудит
✦ Брэндийн стратеги боловсруулалт
✦ Брэндийн гарын авлага
✦ Ребрэндинг

Дижитал маркетингийн стратеги
Сошиал дээр идэвхтэй байх, контент тогтмол оруулах, зар сурталчилгаа явуулах — эдгээр нь дангаараа стратеги биш. Гэхдээ ихэнх бизнесүүд яг энэ түвшинд маркетингаа явуулж,
юу нь ажиллаж байна, юу нь үр дүнгүй байгааг ойлгохгүй хэвээр үлддэг.
Хэрвээ та зүгээр нэг “пост оруулдаг” биш, зорилготой, уялдаатай системээр маркетингаа удирддаг болохыг хүсвэл дараах үйлчилгээг санал болгож байна:
✦ Дижитал маркетингийн стратеги боловсруулалт
✦ Контент болон сувгийн төлөвлөлт
✦ Кампанит ажлын бүтэц, төлөвлөлт
✦ Гүйцэтгэлийн үндсэн хэмжүүр, чиглүүлэлт

Байгууллагад зориулсан сургалт
Маркетингийн багтай байх нэг хэрэг. Харин стратегич сэтгэлгээтэй, нэгдмэл ойлголттой багтай байх өөр хэрэг.
Би танай багийн бодит хэрэгцээ, ур чадварын зөрүүн дээр тулгуурлан зөвхөн танай байгууллагад тохирсон сургалтын хөтөлбрийг боловсруулж, танхим болон онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулна.
Миний ажиллах зарчим
-
Дижитал маркетингд амжилтын "шидэт жор" гэж байдаггүй гэдэгт итгэдэг - Бизнес бүр онцлог байдаг шиг, маркетингийн стратеги ч мөн адил онцлог байх ёстой.
-
Үнэ цэн дээр суурилсан бизнес илүү хүчтэй - Тиймээс би хэзээ ч тухайн бизнесийн үнэ цэнэ, үнэт зүйлстэй нийлэмжгүй шийдэл санал болгохгүй.
-
Та бизнесээ хамгийн сайн мэднэ - Гаднын мэдлэг, туршлагыг ашиглах нь үр дүнтэй хэдий ч, эцсийн дүнд танаас илүү бизнесээ мэдэх хүн үгүй. Тийм учраас таны оролцоо үргэлж чухал.
-
Test and learn - Та шууд үр дүн хүсэх нь мэдээж. Гэхдээ туршилт хийж, алдаанаасаа суралцах нь өсөлтийн маргаангүй нөхцөл.


Let's talk
Та Marketskills-ийн бизнест зориулсан аль нэг үйлчилгээг сонирхож байгаа бол, эсвэл ямар үйлчилгээ танай байгууллагад тохирохыг сайн мэдэхгүй байгаа бол дараах мэдээллийг бөглөөд илгээнэ үү.
-
Би тантай 24 цагийн дотор эргэн холбогдох болно.
-
Шаардлагатай тохиолдолд биечилсэн уулзалт эсвэл Video call товлох боломжтой.
