Сүүлд шинэчилсэн: 2026.04.10
Энэхүү Нууцлалын бодлого нь Маркетскилл ХХК-ийн (“бид”, “манай”) Marketskills.mn платформыг ашиглах үед таны мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах талаар тайлбарлана.
Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:
Нэр, имэйл хаяг
Компанийн мэдээлэл
Төлбөртэй холбоотой мэдээлэл (QPay, банкны шилжүүлэг)
Вебсайт ашиглалтын мэдээлэл (жишээ нь: ямар хуудсууд үзсэн гэх мэт)
Таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
Курсийн хандалт олгох
Төлбөр баталгаажуулах
Харилцагчийн дэмжлэг үзүүлэх
Үйлчилгээгээ сайжруулах
Бид таны мэдээллийг зөвхөн шаардлагатай хүрээнд ашиглана.
Төлбөрийг:
QPay
Банкны шилжүүлэг ашиглан хийдэг.
Бид таны банкны нарийвчилсан мэдээллийг хадгалдаггүй.
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, дамжуулахгүй.
Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд (жишээ нь: төлбөрийн систем) хязгаарлагдмал байдлаар ашиглаж болно.
Бид таны мэдээллийг хамгаалахын тул д зохих арга хэмжээ авдаг.
Гэсэн хэдий ч интернет орчинд 100% аюулгүй байдал баталгаатай биш тул та өөрийн мэдээллийг анхааралтай ашиглахыг зөвлөж байна.
Манай вебсайт нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookies ашиглаж болно.
Та хүсвэл browser дээрээ cookies-г хязгаарлах эсвэл унтраах боломжтой.
Та өөрийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй:
Өөрийн мэдээллийг шалгах
Засварлах хүсэлт гаргах
Устгуулах хүсэлт гаргах
Бид энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчлэх боломжтой. Шинэчилсэн хувилбар вебсайт дээр байрлана.