top of page

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.04.10

Эдгээр нөхцөл нь Маркетскилл ХХК-ийн (“бид”, “манай”) Marketskills.mn платформыг ашиглах, үйлчилгээ авахтай холбоотой үндсэн журам болно.

Та манай вебсайтыг ашиглах, сургалт худалдан авах үед эдгээр нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Үйлчилгээний хүрээ

Marketskills нь дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Онлайн сургалтууд

  • Маркетингийн сургалт, зөвлөх үйлчилгээ

Эдгээр нь практик мэдлэг, чиглэл өгөх зорилготой бөгөөд тодорхой бизнесийн үр дүнг баталгаажуулахгүй.

Сургалт ашиглах эрх

Сургалт худалдан авснаар:

  • Зөвхөн танд зориулагдсан, бусдад дамжуулах боломжгүй эрх авна

  • Хандалт нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна

 

Дараах үйлдлүүдийг хориглоно:

  • Нэвтрэх эрхээ бусдад дамжуулах

  • Сургалтын агуулгыг тараах, хуваалцах

  • Гуравдагч этгээдэд ашиглуулах

 

Зөрчил илэрсэн тохиолдолд таны эрхийг цуцлах боломжтой.

Төлбөр

Төлбөрийг дараах хэлбэрээр хүлээн авна:

  • QPay

  • Банкны шилжүүлэг

 

Төлбөр бүрэн хийгдэж, баталгаажсаны дараа сургалтад хандах эрх нээгдэнэ.

Буцаалт (Refund)

Дараах нөхцөлд буцаалт хийх боломжтой:

  • Худалдан авснаас хойш 5 хоногийн дотор хүсэлт гаргасан байх

  • Сургалтыг огт нээгээгүй, ашиглаагүй байх

 

Сургалтын платформ руу нэвтэрч орж, сургалтуудтай танилцаж, үзсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй.

Оюуны өмч

Сургалт болон вебсайт дахь бүх агуулга:

  • Видео, зураг

  • Текст

  • Материал, framework нь Marketskill LLC-ийн өмч болно.

 

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараахыг хориглоно.

Зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээ (стратеги, аудит, сургалт гэх мэт) нь үйлчлүүлэгчтэй хийх Ажил гүйцэтгэх болон Хамтран ажиллах гэрээний нөхцөлөөр  зохицуулагдана.

Хариуцлагын хязгаарлалт

Манай үйлчилгээ нь туршлага, практикт суурилсан зөвлөмж өгдөг.

Гэхдээ:

  • тодорхой үр дүн

  • санхүүгийн өсөлт зэрэг нь баталгаатай биш.

 

Манай контент, үйлчилгээг ашигласнаас үүсэх аливаа хохиролд бид хариуцлага хүлээхгүй.

Нөхцөл шинэчлэх

Бид эдгээр нөхцөлийг шаардлагатай үед шинэчлэх боломжтой. Вебсайтыг үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

Эдгээр нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

Холбоо барих

Асуулт байвал дараах сувгаар холбогдоно уу:

bottom of page