Our Courses

Контент маркетингийн
онлайн сургалт
Контентоо төлөвлөгөөтэй, зорилготой, үр дүнтэй хийхийг хүсвэл
Тогтмол пост оруулж, өдөр бүр идэвхтэй байх гэж хичээж байгаа ч — таны контент хүссэн үр дүнг тань авчрахгүй байна уу? Энэ сургалтаар та контентыг хэрхэн өөрийн брэндийн онцлогтой уялдуулах, зөв хүмүүстээ хүрэх, анхаарлыг борлуулалт руу хэрхэн хөрвүүлэх талаар суралцах болно.
Энэ сургалт танд:
✦ Брэндийн дуу хоолой, өнгө аясыг хэрхэн тодорхойлох
✦ Контентыг тодорхой зорилгын хүрээнд хэрхэн төлөвлөх
✦ Урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж болох контентыг системийг хэрхэн бүрдүүлэхийг заах болно.

Viral контент бүтээх жор онлайн сургалт
Зарим контент яагаад вирус мэт тархаад, зарим нь 10 Like-аас хэтэрдэггүйг ойлгохыг хүсвэл
Тренд хөөж, бусдыг дуурайж, нэг л өдөр "тэсрэлт хийнэ дээ" гэж хүлээж сууна уу? Сошиал медиа алгоритм хэрхэн ажилладаг, хүний анхаарал юунд татагддагийг ойлгохгүйгээр Viral контент хийх боломжгүй.
Энэ сургалт танд ганц удаагийн Viral видео хийх бус тогтмол өндөр хандалттай контентыг хэрхэн бүтээх талаар бүрэн ойлголт өгөх болно.
Энэ сургалт танд:
✦ Сошиал медиа алгоритм юуг чухалчилдаг, контентыг хэрхэн түгээдэг
✦ Хүний анхаарлыг юу татаж, өөр дээрээ тогтоон барьдаг болохыг
✦ Брэндийн онцлогоо алдахгүйгээр хэрхэн өндөр хандалттай контент хийдэг болох
✦ Тренд, hack дагахгүйгээр өөрийн гэсэн контентын загварыг хэрхэн бий болгох талаар заах болно.

Facebook & Instagram Ads
онлайн сургалт
Оруулсан постоо л Boost хийдэг бол — Тэр сурталчилгаа биш!
Сошиал медиа сурталчилгаа харьцангуй хямд учраас бараг пэйжтэй хүн бүр хэрэглэдэг. Яг үр дүнтэй ашиглаж чадаж байна уу гэвэл —хэцүү. Энэ сургалтаар та Meta Ads платформыг ашиглан хэрхэн үр дүнтэй, хандалт өндөртэй сурталчилгаа хийхийг суралцах болно.
Энэ сургалт танд:
✦ Meta Ads платформ хэрхэн ажилладаг болохыг ойлгох
✦ Сурталчилгааны кампанит ажлуудаа хэрхэн төлөвлөж, боловсруулах
✦ Сурталчилгааны арга техникуудыг ойлгох
✦ Түгээмэл гаргадаг алдаануудаас хэрхэн зайлсхийх талаар заах болно.
Growth
218,000₮
Сошиал медиа маркетингийн цогц мэдлэгтэй болохыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой
✔ Бүх онлайн сургалтад хамрагдах эрх
✔ 6 сарын хугацаанд хүчинтэй
✔ Өөрийн хүссэн цагтаа суралцах боломж
⚡︎ Ашигтай санал
Premium
980,000₮
Мэдлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ зөвхөн өөрт тохирсон мэргэжлийн эксперт зөвлөгөө авах
✔ Бүх онлайн сургалтад хамрагдах эрх
✔ Нэг жилийн хугацаанд хүчинтэй
✔ Өөрийн хүссэн цагтаа суралцах боломж
✔ Сошиал медиа аудит
✔ 2 удаагийн биечилсэн зөвлөгөө

Сургалт оновчтой шийдэл мөн үү?
Хэнд тохиромжгүй вэ
Та сургалтад сууснаар мэргэжлийн сертификат эсвэл батламж авахыг хүсэж байгаа бол
Богино хугацааны хялбар hack болон трендэд суурилсан стратеги хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол
Олон модультай, онол ихтэй, танхим суурьтай сургалтад илүү дуртай бол
Сэтгэлгээгээ өөрчлөх дургүй, хуучин дассан арга барилаа хэвээр хадгалахыг хүсдэг бол
Хэнд тохиромжтой вэ
Сошиал медиа дээр идэвхтэй байдаг ч, контентоороо дамжуулан бодит эрэлт бий болгож чадахгүй байгаа бол
Санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ итгэлтэй ч, оруулж буй контент нь түүнийг нь илтгэж чадахгүй байгаа бол
Сошиал медиад юу оруулах, ямар стратеги баримтлахаа мэдэхгүй, байнгын таавар таах тоглом тоглож байгаа мэт санагддаг бол
Сошиал медиаг зүгээр нэг суваг бус, өсөлтийн хөдөлгүүр болгохыг хүсэж байгаа бол
Мэдээж болно.
Та өмнө нь маркетингаар ажиллаж байсан туршлагагүй ч байсан ч манай сургалтуудад хамрагдах боломжтой. Онолоос илүүтэй бодит туршлага, кэйсүүд дээр суурилсан учраас ойлгоход харьцангуй хялбар. Хэрвээ танд мэдэхгүй ойлголт гарч ирвэл ердөө "Google"-дээд харчих.
Та худалдан авсан сургалтандаа 6 сарын хугацаанд дуртай үедээ хандах эрхтэй.
Манай сургалтууд их сургуулийн хичээл шиг олон модультай, урт биш учраас энэ хугацаанд та хичээлээ хэд хэдэн удаа ч давтан үзэх бүрэн боломжтой. Үнэхээр хүндэтгэх шалтгаанаар хичээлүүдээ үзэж амжаагүй бол надтай холбогдоорой.
16 жилийн бодит туршлага, хуримтлуулсан мэдлэг дээр суурилсан.
Би өөрөө олон улсын нэр хүндтэй олон сургалтуудад хамрагдаж байсан. Ямар төрлийн мэдлэг яг бодит хэрэглээ болдог, ямар нь зүгээр нэг сонсоод өнгөрсөн мэдээлэл болдог гэдгийг өөрийн туршлага дээрээсээ харсан. Иймээс, сургалтаа хамгийн бодитой, амьдрал дээр хэрэгжүүлж болохуйц байлгахыг зорьсон. Танд таалагдана гэж найдаж байна.
Сургалтууд маань бүгд онлайн
Хүмүүст өөрийн цаг завандаа тохируулж, хүссэн үедээ, хүссэн газраасаа суралцах боломжийг олгохын тулд бүх сургалтаа онлайн хэлбэрээр байршуулсан.
Түгээмэл асуулт, хариулт


Эргэлзсэн хэвээр байна уу?
Өөртөө болон бизнестээ тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа учраас яарах хэрэггүй.
Эхлээд Starter plan сонгоод, өөрийн хүссэн нэг сургалтандаа хамрагдчих. Тэндээсээ, дараагийн алхмуудаа тодорхойл.
Миний зорилго сургалт зарах бус, ажилладаг контентын стратеги боловсруулахад тань туслах. Асуух зүйл байвал Facebook эсвэл Instagram-аар чат бичээрэй :) Амжилт!

.png)